УДИРДЛАГЫН АКАДЕМИ

Төрийн алба, удирдлагын сургууль

Элсэлт 2010

Мэргэшүүлэх дипломын сургалт нь мэргэшлийн мэдлэг, ур чадвар олгох, бакалаврын дараах сургалт байна. Мэргэшүүлэх дипломын сургалтад суралцагч нь тухайн мэргэшлийн хүрээнд тодорхой чиглэлээр гүнзгийрэн мэргэших ба төр, төрийн бус, бизнесийн байгууллагын дунд түвшний удирдах албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшиж төгсөнө.

Элсүүлэх мэргэшлийн чиглэл:

¨ Төрийн удирдлага

¨ Бизнесийн удирдлага

¨ Нийгмийн удирдлага

Суралцах хэлбэр:

 

¨ Өдрөөр суралцах

¨ Гарагаар суралцах

¨ Улирлаар суралцах

 

Элсэлтийн бүртгэл:                    2010.05.31 — 06.11

 

Бүртгэлийг Улаанбаатар хотод Удирдлагын Академийн Хичээлийн төв байранд, орон нутагт аймгуудын Засаг даргын Тамгын газрын байранд тус тус зохион байгуулна. Бүртгэлийг 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18.00 цагт хаана.

 

Элсэлтийн шалгалт:                  

                          2010.06.13, Ням гараг

 

             Төрийн удирдлага:                  09.00 цагт

             Бизнесийн удирдлага:           15.00 цагт

             Нийгмийн удирдлага:             15.00 цагт

 

Элсэгчдэд тавих шаардлага:

 

Бакалавр болон түүнтэй адилтгах түвшний боловсролтой байх

 

Бүртгүүлэхдээ авчрах:

 

¨ Иргэний үнэмлэх (эх хувь)

¨ Бакалаврын зэргийн диплом буюу бакалаврын зэрэг олгож эхлэхээс өмнө 4-өөс доошгүй жил суралцаж эзэмшсэн бүрэн дээд боловсролын диплом (эх хувь)

¨ Шалгалтын хураамж— 10000 төгрөг

 

Элсэлтийн шалгалт:

 

¨ Төрийн удирдлага — Төрийн удирдлага, эрх зүйн мэдлэг, Ерөнхий мэдлэг

¨ Бизнесийн удирдлага — Эдийн засгийн мэдлэг, Ерөнхий мэдлэг

¨ Нийгмийн удирдлага — Нийгмийн салбарын удирдлага, эрх зүйн мэдлэг,                                            Ерөнхий мэдлэг

 

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр:

 

Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, Засгийн газрын тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт сургалтын төлбөр, орон нутгаас ирж суралцах бол суралцах хугацааны сонсогчийн байрны зардал багтана.