2012 оны 02 сарын 23, Пүрэв гараг   English
Мэдээ, мэдээлэл
»  Ерөнхий мэдээлэл
»  Сонсогч
»  Багш, ажилчид
»  Сургалт семинар
»  Tэтгэлэгт хөтөлбөр
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛНА

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Удирдлагын академи, “Монгол-Европын Холбооны төв” Төрийн бус байгууллагаас хамтран Монгол улсын хөгжил дэвшилтэй холбоотой асуудлаар эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг уламжлал болгон зарлан явуулдаг болсон юм. Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2009 онд “Монгол орны хөгжлийн гарц”, 2010 онд “Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл” сэдвээр зарлаж шалгарсан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг шалгаруулж байр эзлүүлэн шагнадаг.

2012 онд эдгээр байгууллагаас “Монгол орны хөгжлийн загвар” сэдэвт  эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг иргэд, эрдэмтэн судлаачдын дунд зарлажээ. Монгол орны хөгжлийн загварыг тодорхойлсон онол, практикийн шийдэл бүхий эрдэм шинжилгээний илтгэлүүдийг 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Удирдлагын академийн Удирдлага, бодлого судлалын хүрээлэнд хүлээн авч эхний шатны шалгаруулалтыг явуулна.

Эхний шатнаас шалгарсан илтгэлүүдийг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шинжлэх Ухааны Академийн чуулганы танхимд болох эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ. Тэргүүн байранд шалгарсан илтгэлд 600,000 төгрөг, дэд байранд 500,000 төгрөг, гутгаар байранд 400,000 төгрөг болон Гэрэгэ дурсгах бөгөөд шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгох юм.

Онч мэргэн үгс
Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад.
Э.Эрдэнэбат