|
Мэргэшүүлэх дипломын сургалт нь мэргэшлийн мэдлэг, ур чадвар олгох, бакалаврын дараах сургалт байна. Мэргэшүүлэх дипломын сургалтад суралцагч нь тухайн мэргэшлийн хүрээнд тодорхой чиглэлээр гүнзгийрэн мэргэших ба төр, төрийн бус, бизнесийн байгууллагын дунд түвшний удирдах албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшиж төгсөнө.
Элсүүлэх мэргэшлийн чиглэл
· Төрийн удирдлага
· Бизнесийн удирдлага
· Нийгмийн удирдлага
Суралцах хэлбэр
- Өдрөөр суралцах
- Гарагаар суралцах
- Улирлаар суралцах
Хичээлийн жил нь тус бүр хичээлийн 7долоо хоног,шалгалтын 1 долоо хоног бүхий 4 улирлаас бүрдэнэ. 1 ба 3 дугаар улирал эхлэхийн өмнө чиглэл олгох хичээлийн долоо хоног байна.
Суралцагчид нийт 22 багц цаг биелүүлэх ёстой ба тус тусын мэргэшлээр суурь хичээлүүдээ (6 багц цаг) үзэж дууссаны дараа мэргэшүүлэх хичээлээ (10 багц цаг) судална. Ерөнхий ур чадварын хичээлээс 3-5 багц цаг биелүүлэх ёстой ба төгсөлтийн шалгалт (1 багц цаг) өгөх буюу бүлгийн судалгааны тайлан (3 багц цаг) бичиж хамгаалан төгсөнө.
· Төрийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтад суралцагч нь:
o Төрийн удирдлага
o Нутгийн удирдлага
o Төрийн санхүү
o Төрийн алба, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэргэших боломжтой.
· Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтад суралцагч нь:
o Стратегийн удирдлага
o Санхүүгийн удирдлага
o Маркетингийн удирдлагын чиглэлээр мэргэших боломжтой.
· Нийгмийн салбарын удирдлагаар мэргэшүүлэх сургалтад суралцагч нь:
o Нийгмийн салбарын удирдлага
o Иргэний нийгмийн хөгжлийн чиглэлээр мэргэших боломжтой.
· Мэргэшлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээ үзэж судалж байх явцдаа ерөнхий ур чадвар олгох, тухайлбал, Судалгааны арга зүйн үндэс, Судалгааны бичлэг, илтгэх ур чадвар, Харилцааны ур чадвар зэрэг хичээлүүдийг үзэж судална.
· Шаардлагатай бүх хичээлүүдээ үзэж, багц цагийг биелүүлсэн суралцагчид төгсөлтийн шалгалт өгнө. Харин судалгааны арга зүй сайн эзэмшсэн, цаашид үргэлжлүүлэн судалгааны ажил хийх суралцагчийг холбогдох тэнхимийн саналаар төгсөлтийн шалгалтаас чөлөөлж, Бүлгийн судалгааны ажилд оролцуулж болно. Судалгааны бүлэг нь тэнхимийн багш нарын удирдлага дор тодорхой сэдвээр судалгаа хийж, тайлан бичиж хамгаална.
· Өдрөөр суралцагч нь хичээлийн жилийн 3 улирал дараалан хичээллээд 4 дэх улиралд төгсөлтийн шалгалт өгөх буюу судалгааны тайлангаа хамгаалж төгсөнө. 2011 оны 09 дүгээр сараас эхлэн суралцсан сонсогч 2012 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногт төгсөнө. Суралцах нийт хугацааны төлбөр 1 188 000 төгрөг
· Гарагаар суралцагч нь нийт 7 улирал хичээллээд 8 дахь улиралдаа төгсөлтийн шалгалт өгөх буюу судалгааны тайлангаа хамгаалж төгсөнө. 2011 оны 09 дүгээр сараас эхлэн суралцсан сонсогч 2013 оны 04 дүгээр сарын 2 дахь долоо хоногт төгсөнө. Суралцах нийт хугацааны төлбөр 1 320 000 төгрөг
· Улирлаар суралцагч нь нийт 3 улирал хичээллээд (үүнээс 1 нь зайн хэлбэрээр) 4 дэх улиралдаа төгсөлтийн шалгалт өгөх буюу судалгааны тайлангаа хамгаалж төгсөнө. 2011 оны 09 дүгээр сараас эхлэн суралцсан сонсогч 2012 оны 05 дугаар сарын сүүлийн долоо хоногт төгсөнө. Суралцах нийт хугацааны төлбөр 1 232 000 төгрөг
|