|
Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, сонсогч нарт компьютер, интернетийн болон сургалтын техник, тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, менежментийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, сургалт явуулах, шаардагдах мэдээллийг олж авах, орчин үеийн техник, технологийг ашиглах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргахад нь тус дөхөм үзүүлэх үүрэг бүхий Академийн бүтцийн нэгж юм.
Мэдээлэл технологийн төв нь эрхлэгч, системийн- админстратор, сүлжээ-техникийн инженер, холбоо мэдээллийн инженер, туслах ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй.
Мэдээлэл технологийн төв нь:
· Компьютерийн техник болон програм хангамжын суурилуулалт, засвар
· Гадаад, дотоод сүлжээ ажиллагаа, хяналт
· Сургалтын техник хэрэгсэлийн үйлчилгээ
· 201а, 210 тоот өрөөнд сургалтын лаборатор, 12 ангид суурилуулагдсан проектор, сургалтын техник хэрэгсэл
· Академийн дотоод болон гадаад холбооны үйлчилгээ зэргийг хариуцан ажилладаг.
2009 оны эхнээс эхлэн утасгүй интернет холболтын үйлчилгээг ашиглалтанд оруулснаар багш, оюутан, албан хаагчид Академийн ойролцоох газруудаас интернетийн үйлчилгээг авах боломжтой болсон.
|
|