|
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Удирдлагын Академид сонсогч элсүүлнэ
2010-2011 оны хичээлийн жилийн хаврын элсэлтээр дор дурдсан чиглэлээр мэргэшүүлэх сургалтад элсэлт авна. Үүнд:
- Төрийн удирдлага
- Бизнесийн удирдлага
- Нийгмийн удирдлага
Элсэлтийн шалгалт:
Элсэгчдээс доорх чиглэлээр сорилын шалгалт авч сонгон шалгаруулна.
Төрийн удирдлага – Төрийн удирдлага, эрх зүйн мэдлэг, ерөнхий мэдлэг
Бизнесийн удирдлага – Эдийн засгийн мэдлэг, ерөнхий мэдлэг
Нийгмийн удирдлага – Нийгмийн салбарын удирдлага, эрх зүйн мэдлэг, ерөнхий мэдлэг
Элсэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:
- Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй буюу түүнтэй адилтгах бүрэн дээд боловсрол эзэмшиж төгссөн диплом (эх хувь)
- Иргэний үнэмлэх (эх хувь)
- Шалгалтын хураамж: - 10.000 төгрөг
Элсэлтийн шалгалтын бүртгэл 2010.05.31-2010.06.11-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт Улаанбаатарт Удирдлагын Академийн хичээлийн төв байранд, орон нутагт аймгуудын Засаг даргын Тамгын газарт тус тус явагдана.
Элсэлтийн шалгалтыг Удирдлагын Академийн хичээлийн төв байранд доорх хуваарийн дагуу авна:
- Төрийн удирдлага 2010.06.13-ны өдрийн 09.00 цагаас
- Бизнес, Нийгмийн удирдлага 2010.06.13-ны өдрийн 15.00 цагаас
Утас:
Төрийн удирдлага – 70132174
Бизнесийн удирдлага – 70132094
Нийгмийн удирдлага – 70133391
Сургалтын бодлого, зохицуулалтын алба – 70132076
Э-шуудан: taus@aom.edu.mn
Хаяг: Улаанбаатар хот 210136 Хан-Уул дүүрэг. 11-р хороо
Дэлгэрэнгүй мэдээллийг www.aom.edu.mn -ээс авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг --------------->/html/
|