|
Удирдахуйн ухааны сургууль нь (УУС) төр, нийгэм, бизнесийн удирдлагаар магистр, удирдахуйн ухаанаар докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх чиг үүрэг бүхий Удирдлагын академийн бүрэлдэхүүний сургууль юм.
Төрийн удирдлагын, бизнесийн удирдлагын, нийгмийн удирдлагын, ерөнхий эрдмийн гэсэн 4 тэнхимтэй. Эдгээр тэнхимд 50 гаруй профессор, багш ажиллаж байна.
Суралцах хугацаа 3 жил. 2010-2011 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1.725.000 ₮.
Докторант нийт 60 багц цагийн сургалт, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэнэ. Үүнээс танхимын сургалтаар 42 багц цаг, эрдэм шинжилгээний ажлаар 6 багц цаг, докторын зэрэг горилох бүтээлээр 12 багц цагийг биелүүлнэ.
Танхимын сургалт 4 удаагийн цугларалтаас бүрдэнэ. Эхний хоёр хичээлийн жилд тус бүр 2 удаа /хавар, намар/ 1 сарын хугацаатай цугларч танхимд хичээллэнэ. Докторант 3 дахь хичээлийн жилд докторын зэрэг горилох бүтээлээ бичиж хамгаалах ёстой.
|