2010 оны 07 сарын 31, Бямба гараг   English
Удирдлага, бодлого судлалын хүрээлэн
Танилцуулга
»  Удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн тухай
»  Мэдээ, мэдээлэл
Сектор
»  Удирдлага судалгааны сектор
»  Бодлого судалгааны сектор
Холбоо барих

Удирдлагын академийн хичээлийн Б байр, 105 тоот.

Утас: 976-70132272, Факс: 976-70132272, Э-шуудан: sgm@aom.edu.mn

 

Удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн тухай

УДИРДЛАГА, БОДЛОГО СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Удирдлагын Академийн Захирлын 2009 оны 3 дугаар сарын 13-ны 121 тоот тушаалаар хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр Удирдахуйн ухааны хүрээлэнг өөрчлөн «Удирдлага, бодлого судлалын хүрээлэн» болгон зохион байгуулав.

Хүрээлэнгийн захирлаар доктор, проф. Т.Лхагваа, Бодлогын судалгааны секторын эрхлэгчээр доктор, проф. Д.Цэрэндорж, Удирдлагын судалгааны секторын эрхлэгчээр доктор, проф. Я.Шуурав ажиллаж байна.

Удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн  Эрдмийн Зөвлөл доорхи бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Зөвлөлийн дарга:                  Т.Лхагваа /доктор, проф/

Орлогч дарга:                        М.Мөнхболд /доктор, дэд проф/

Нарийн бичгийн дарга:       Б.Энхбайгаль /доктор, дэд проф/ 

Гишүүд:                                 Ш.Түдэв /доктор, проф/

Л.Отгонтуяа /доктор, дэд проф/

Я.Шуурав/доктор, проф/

Д.Цэрэндорж /доктор, проф/

Д.Нарандэлгэр /доктор, проф/

Ш.Батсүх /доктор, проф/

Т.Сосорбарам /доктор, проф/

Р.Вандангомбо /доктор, проф/

Ж.Оюунцэцэг /доктор, проф/

Ч.Эрдэнэчимэг /доктор, дэд проф/

Ч.Чулуунцэцэг /доктор, дэд проф/

Ц.Баатартогтох /доктор, дэд проф/

Тус хүрээлэн бодлого судлал, удирдлагын шинжилгээний чиглэлээр суурь болон хавсарга судалгаа хийх, ном бүтээл нийтлэх, онол-эрдэм шинжилгээний хурал хийх, эрдэм шинжилгээний цуврал бичгийг гаргах, захиалгат судалгааг эрхлэн зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. 

               2009 онд Хүрээлэн нь Монгол улсын шинжлэх ухааны академи, “Монгол-Европын холбооны төв” төрийн бус байгууллагатай хамтран «Монгол орны хөгжлийн гарц», Батлан хамгаалах их сургуультай хамтран Халх голын дайны ойд зориулан «Халх голын 70 жил», Багш, докторантуудын ЭШБХ-дыг тус тус зохион байгуулж ажилласан. Мөн Удирдлагын академийн 85 жилийн ойд зориулж “Шинэ зууны менежмент  ба манлайлал” сэдэвт олон улсын ЭШБХ-ыг зохион байгуулж байнa. 

Ном, бүтээлүүдээс

-Бүтээлийн дээжис Я.Шуурав, УБ., 2009

-Удирдлагын академи Түүхэн товчоон Т.Лхагваа, УБ., 2009

-Монгол орны хөгжлийн гарц УБ., 2009

-Удирдахуйн онол, практикийн асуудлууд, сэтгүүл УБ., 2009

-Удирдлагын академи түүхэн альбом Т.Лхагваа, УБ., 2009

     Эрдэм шинжилгээний бичиг

Удирдлагын академийн жил бүрийн ЭШБХ-ын илтгэл, өгүүллүүд, багш, докторант, судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг жил бүр толилуулсаар ирсэн. УБСХ-ээс дээрх бүтээлүүдийг нэгтгэн «Удирдахуйн онол, практикийн асуудлууд» нэртэйгээр хэвлэн гаргалаа.

   Захиалгат судалгаа

2003-2008 онд захиалгат судалгаа, болон төслийн чиглэлээр 30 шахам судалгааг чанарын өндөр түвшинд боловсруулж, захиалагчид нь хүргүүлсэн байна. 

2008 оны байдлаар: “Монголын бизнесийн байгууллагын менежмент: чадамжийн индексийн шинжилгээ”, “Төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдын төлөвшил: өнөөгийн байдал, хандлага”, “Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлогуудын уялдаа холбоо”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сургалтын хэрэгцээ”, “Сангийн менежментийг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засаг дахь үр нөлөөг дээшлүүлэх нь”, “Нийслэл, дүүргийн захиргааны удирдлагын үйл ажиллагааны цар хүрээ, төлөв хандлага, түүнийг боловсронгуй болгох арга зам” гэсэн сэдэвт судалгааг хариуцан амжилттай гүйцэтгэжээ.

2009 онд хийгдэж буй судалгаанууд:

“Нийгмийн халамжийн бодлогын үр нөлөө”, “Төрийн албан хаагчийн ажлын байран дахь харилцааны ур чадвар”, “Монголын төрийн захиргааны байгууллагуудын менежмент: Чадамжийн индексийн шинжилгээ”, “Төрийн албаны стандартын зарим асуудал”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага болон хувийн хэвшилд шилжүүлэх нь”  сэдэвт судалгаа.  

 

Онч мэргэн үгс
Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад.
А.Дюма