2012 оны 02 сарын 04, Бямба гараг   English
Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төв
Танилцуулга
»  Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төвийн тухай
»  Мэдээ, мэдээлэл
Төв, нэгж
»  Мультивидео студи
»  Мэдээллийн технологийн төв
»  ЗҮУХТөвийн 2010-2011 оны нэгдсэн төлөвлөгөө
Холбоо барих

Удирдлагын академийн Хичээлийн төв байр 108 тоот.

Утас: 976-70136045, Факс: 976-70136045, Э-шуудан: mdcc@aom.edu.mn

 

Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төвийн тухай

              Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төв нь олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн захиалгаар төсөл боловсруулах, хэрэгжүүлэх замаар зөвлөх үйлчилгээг академийн хэмжээнд зохион байгуулах, академийн сургалт, эрдэм шинжилгээ, санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй бүрэлдэхүүн сургуулийн статус бүхий бүтцийн нэгж юм.

          ЗҮУХТ-өөс зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулахдаа Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан нар болон тухайн асуудлаар мэргэшсэн гадаад, дотоодын иргэдээс мэргэжлийн баг бүрдүүлэн төслийн  гэрээгээр ажиллуулдаг.

Удирдлагын Академийн үндсэн чиг үүрэг болох зөвлөх үйлчилгээний үүргийг мэдээлэл технологийн дэвшил, эко-сургалтын орчинтой уядлуулан хэрэгжүүлэхэд  тус төвийн үндсэн  зорилго  оршино.

  ЗҮУХТ нь дараах үйл ажиллагааны чиглэл баримтлан ажиллана. Үүнд:

1.  Засгийн газар, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх зөвлөх үйлчилгээ

 

2.  Төрийн, төрийн бус болон бизнесийн байгууллагуудад зориулсан зөвлөх үйлчилгэ


3.  Удирдлагын академийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ зэрэг болн

 ЗҮУХТ нь Удирдлагын Академийн үндсэн бүтцийн нэгж бөгөөд төвийн бүрэлдэхүүнд  дараах нэгж багтана. Үүнд:

1.    Мэдээлэл технологийн төв

2.    Мультивидео студи

 

 

 

 

 

 

 

 

Онч мэргэн үгс
Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад.
Э.Эрдэнэбат