|
Тамгын хэлтэс нь академийн багш, ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбогдон гарах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, академийн чадавхийг бэхжүүлэх, багш, ажилтан, сонсогчид болон бусад байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, академийн бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах, академийн захирлын тушаалын төслийн бүрдлийг хянах, багш, ажилтнуудыг тушаал, шийдвэрийн төсөл боловсруулахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, академийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын баримт бичгийн төслийг хууль тогтоомжуудад нийцүүлэх, академийн эдийн засаг, санхүү, аж ахуйн үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хууль тогтоомж, эрх зүйн актын лавлагаа, мэдээллээр хангах, академиас гадаад орнуудын ижил төстэй сургалтын байгууллагатай холбоо тогтоох, хамтран ажиллах, олон улсын бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах асуудлыг холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээр, тохиролцооны үндсэн дээр зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Тамгын хэлтсийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь академийн захиргааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, академийн захирлын эрхэлсэн асуудлын хүрээнд мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр ханган ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өөрийн үйлчлүүлэгч болон хэрэглэгчдэд чанартай, ажил, үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлнэ.
|