2010 оны 09 сарын 08, Лхагва гараг   English
Удирдлагын коллеж
Танилцуулга
»  Удирдлагын коллеж
»  Коллежийн захирлын мэндчилгээ
»  Элсэлтийн журам
Сургалт
»  Төрийн захиргаа
Холбоо барих

Удирдлагын Академийн хичээлийн төв байрны 204 тоот

Утас: 976-70135535

Факс: 976-70133037

И-мэйл: managementcollege@aom.edu.mn

Удирдлагын коллеж

                Монгол улсын Засгийн Газрын 2002 оны 32 дугаар тогтоолын дагуу “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр дипломын зэрэг олгох үүрэгтэйгээр 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Удирдлагын Академийн бүрэлдэхүүний сургууль юм.

Удирдлагын Коллеж нь “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтыг явуулж, орон нутгийг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдаар хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, 2002-2004 онд 21 аймгийн 304 сумаас элссэн бүрэн дундаас дээш боловсролтой 311 оюутныг сургаж төгсгөжээ. Мөн 2002 онд элссэн 329 оюутныг төрийн захиргааны удирдлагаар сургах сургуулиудыг сонгон шалгаруулж, сургалт-арга зүйн ажилд нь дэмжлэг үзүүлэн төгссөн оюутнуудад нь хамтарсан диплом гардуулсан байна.

2005-2007 оны хичээлийн жилд 21 аймгийн 329 сум бүрээс бүрэн дунд боловсролтой нэг хүнийг элсүүлэн нутгийн удирдлагын мэргэжлээр сурган төгсөв. Сүүлийн жилүүдэд Засгийн Газрын захиалгаар жилд 30 орчим оюутан элсүүлэн сургаж байна.

2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 100 оюутныг элсүүлэн “Төрийн захиргааны менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтыг явуулж, төрийн удирдлага, нутгийн удирдлага, нийгмийн удирдлагын мэргэжлээр мэргэшүүлэн сургахаар боллоо.

УДИРДЛАГЫН КОЛЛЕЖИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО,ЗОРИЛТ, ҮНЭТ ЗҮЙЛ

  Удирдлагын Коллежийн эрхэм зорилго нь төрийн албаны эрэлт хэрэгцээ,  шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж, төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

 УДИРДЛАГЫН КОЛЛЕЖИЙН ҮНДСЭН ЗОРИЛТ

Удирдлагын Коллежийн эрхэм зорилго нь төрийн албаны эрэлт хэрэгцээ,  шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж, төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сургуулийн үндсэн зорилт нь төрийн албаны болон удирдахуйн ухааны шинэ мэдлэг олгох, төрийн албыг бэхжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэжлийн өндөр чадвар эзэмшүүлэх явдал мөн.

Тус сургууль нь монголчуудын оюун санааны болон түүхэн дэвшилт уламжлал, хүн төрөлхтний даяаршил, хөгжлийн чиг хандлагад үндэслэн эрхэм дээд эрмэлзэл, үнэт чанараа дараах байдлаар томъёолж байна.

             ЭРХЭМ ДЭЭД ЭРМЭЛЗЭЛ

Удирдлагын коллеж нь төгсөгчдөө үнэнч шударга, санаачлан бүтээгч, өндөр чадавх бүхий нийгмийн гишүүн болгон төлөвшүүлж, нэр төртэй ажиллаж, амьдрах арга замыг дээд боловсролын сургалтаар эзэмшүүлэхийг эрмэлзэнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Хүнийг дээдэлж, итгэл хүндэтгэл хүлээлгэх
  • Оюун санааны эрх чөлөө, хариуцлагыг эрхэмлэж, бүтээлч байх
  • Төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж, багаар ажиллах.

  СУРГУУЛИЙН СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУД

  • Сургалтын чанар, стандартыг бүрэн хангасан байх,
  • Сургалтанд орчин үеийн мэдээллийн техник технологи нэвтрүүлж, хичээлийн заах арга зүйг боловсронгуй болгох,
  • Үндсэн сурах бичиг, гарын авлагын хангамжтай цахим номын санг бий болгож, ашиглалтыг сайжруулах,
  • Гадаад харилцааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш оюутныг солилцох,
  • Оюутанд чанартай үйлчилгээ үзүүлэх.

 УДИРДЛАГЫН КОЛЛЕЖИЙН УРИА

 БОЛОВСРОЛ - ЧАДВАР - ЁС ЗҮЙ”

 Үндсэн чиг үүрэг

Төрийн захиргаа, нийгмийн болон нутгийн удирдлагаар мэргэшсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

 

 

 

Мэргэжлийн

 зориулалт

Ажиллах

Салбар

  • Төрийн захиргааны алба
  • Нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага
  • Төрийн үйлчилгээний алба

Эрхэлж болох

албан тушаал

  • Удирдах болон гүйцэтгэх ажилтан

 

 

 


Төгсөгчдийн эзэмших мэдлэг

  • Нийгэм-улс төр, эдийн засгийн зүй тогтолын тухай мэдлэг
  • Байгаль, нийгэм, хүний харилцааны ёс зүйн болон эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэг
  • Удирдлагын шинжлэх ухааны суурь мэдлэг
  • Төрийн удирдлагын онцлог, үндсэн зарчим, шинэтгэл, хөгжлийн хандлагын талаарх мэдлэг
  • Удирдлагад шаардагдах гадаад хэл, мэдээлэл технологийн мэдлэг чадвар
  • Удирдлагын арга, эв дүй

Төгсөгчдийн эзэмших чадвар

  • Төрийн бодлого, хэрэгжилтийг шинжилж ажил хэргээ төлөвлөн, зохион байгуулах чадвар
  • Удирдах ажлын нэгдмэл чанар, зохистой нөхцөлийг бүрдүүлэх чадвар
  • Хамт олон, олон нийттэй ажиллах эв дүй, манлайлах чадвар
  • Ажил хэрэгт шаардлагатай мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бичиж боловсруулах чадвар 

 

   Сургалтын чиглэл, хэлбэр, хугацаа

Мэргэшүүлэх чиглэл

Суралцах хэлбэр

Хугацаа

Төрийн удирдлага

 

Өдөр

 

4 жил

Нийгмийн удирдлага

Нутгийн удирдлага

 

Суралцах үйл явц
Элсэлтийн ерөнхий шалгалтанд тэнцсэн элсэгчдийг Удирдлагын Коллежид бүртгэнэ.
 
 Бүртгүүлсэн элсэгчид чиглэл олгох хичээлд сууж бакалаврын сургалтын төлөвлөгөө болон сургалттай холбоотой дүрэм журамтай танилцана.
 
Суралцагч нь суралцах төлөвлөгөөний дагуу заавал судлах болон сонгон судлах хичээлүүдийг судалж, 124 багц цаг цуглуулна.
 
Суралцагч бүр англи хэлний нэгдсэн шалгалт өгнө.
 
Хамгаалуулах зөвлөлд бакалаврын ажлын хамгаалалт хийнэ.

   

 

Онч мэргэн үгс
Таны өгсөх замд саад болсон хүмүүстэй эелдгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад.
Э.Эрдэнэбат